eniig copy manai bagiihaan
Хүйтний улиралд бие дулаан, хоол сайн бол бөөр эрүүл байх боломжтой. Манайхан дунд доороосоо даарч, хөрснөөс болж өвдөж зовдог, өвчин тусдаг хүн цөөнгүй бий. Тиймээс хөнгөн нимгэн хувцаслах дуртай хүүхэд, багачуудад мөн томчуудад “Өвөл хаяанд ирлээ” гэдгийг сануулах гэсэн юм.
Хэрэв та өвдөхгүй, өвчлөхгүй өвлийг давъя гэж бодож байгаа бол бөөр, давсгаа бөөцийлөх хэрэгтэй. “Эрүүл амьдрал ” булангийн энэ удаагийн зочноор бид Улсын клиникийн төв эмнэлгийн Сэргээн засах клиникийн их эмч, Анагаах ухааны магистр Д.Буяндэлгэрийг урьсан юм. Тэрээр танд бөөр тань ямар “ааш, з...