eniig copy manai bagiihaan
Бөөрний дутагдал гэж юу вэ?
Бөөрний дутагдал гэдэг нь гэнэт болон удаан хугацааны турш бөөрний үйл ажиллагаа алдагдахыг хэлнэ. Хэвийн үедээ бөөр нь бие махбодоос илүүдэл шингэнийг зайлуулж, шингэний тэнцвэрийг барьж байх мөн зарим даавар болон ферментийг ялгаруулдаг. Харин бөөрний дутагдлын үед биед их хэмжээний шингэн хуримтлагдаж, улмаар даралт ихдэх болон зүрхний дутагдалд хүргэдэг. Хэрвээ бөөр бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг гадагшлуулж чадахгүй байгаа тохиолдолд биед хортой зүйлүүд хуримтлагддаг байна. Хэвийн үедээ бөөр нь нэгдмэл үйл ажиллагаа явуулдаг чухал эрхтэн бөгөөд үйл ажиллагаа нь алдагдсан тохиолдолд зүрх тархи гэх мэт амин чухал эрхтнүүдэд нөлөөлдөг. Бөөрний дутагдал цусанд нөлөөлөх: Цус багадалт Архаг бөөрний дутагдал нь улаан эсийн дутмагшил болж цус багадалтыг үүсгэдэг. Цусны улаан эсүүд нь бүх бие махбодоор хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг.
Бөөрний дутагдлаас болсон цус багадалт нь олон шалтгаантай боловч эритропоэтин гэдэг дааврын дутагдлаас болдог. Энэ даавар нь ясны чөмөгнөөс улаан эс боловсрохыг эрчимжүүлдэг бөгөөд уг дааврын 90% нь бөөрнөөс ялгардаг байна. Эмчилгээ: Төмөр, фолийн хүчил болон витамин В12-н дутагдлаас цус багадалт үүсдэг бөгөөд хемодиализийн эмчилгээг хийдэг. Мөн хоол хүнсээрээ төмөр, фолийн хүчил болон витамин В12-г авч байх хэрэгтэй. Мөн эритропоэтины эмчилгээ нь нэлээн үр дүнтэй бөгөөд өвчтөний нөхцөл байдлаас шалтгаалаад судсанд болон арьсан доор хийдэг. Эмчилгээний давуу тал: цусан дахь хүчилтөрөгчийн зөөвөрлөлт эрчимжиж, зарим өвчтөн нойронд сайн болж, хоолны дуршил сайжирдаг. Эмчилгээний сөрөг тал: ихэнх илэрдэг шинж нь даралт ихдэх бөгөөд даралт ихдэсний улмаас толгой өвдөж, дотор муухайрах шинжүүд илэрдэг. Мөн булчин, үе мөчөөр өвдөж, тариа хийлгэсэн хэсэг газарын арьс харшил өгч болдог байна.
Бөөрний дутагдал зүрх судасны системд нөлөөлөх: Бөөрний дутагдал нь атеросклероз үүсгэх хүчин зүйл болдог. Бөөр нь бие махбод дахь шингэний зохицуулганд оролцдог. Харин бөөрний үйл ажиллагаа зогсоход биед хуримтлагдсан шингэн уушиг, зүрх, тархи болон биеийн эдүүдэд орж хуримтлагддаг. Ингэснээр зүрхний дутагдал болж болдог. Мөн артерын даралт ихдэлт үүсдэг бөгөөд бөөр нь эрдэс бодисын хэмжээг зохицуулж чадахгүйгээс зүрхэнд нөлөөлдөг байна. Даралт ихдэлт үүсгэдэг шалтгаан нь бөөр илүүдэл шингэн болон давсыг зохицуулж чадахгүйгээс үүсдэг. Даралт ихдэлт нь цусны судасны дотор давхрагыг гэмтээж улмаар гэмтсэн хэсэгт нь өөх хуримтлагдснаар атеросклероз үүсгэдэг байна. Бөөрний дутагдал тархи болон мэдрэлийн системд нөлөөлөх: Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдахаар цусанд шээс эргэж орж , бие махбодын амин чухал эрхтнүүдэд нөлөөлдөг. Энэ үед шээс хаагдсанаас үүдэлтэй комын байдалд орж хүний санах, бодох, хэлж ярих, юмыг ойлгох зэрэг мэдрэл сэтгэхүйн үйлдэл доройтдог.