eniig copy manai bagiihaan
Бөөрний архаг дутагдал нь бөөр болон бөөрний бус олон өвчний улмаас үүсдэг байна. Тухайлбал, даралт тогтмол өндөр байдаг хүмүүсийн бөөр хатингаршиж жижигрээд дутагдалд оруулдаг аж. Мөн чихрийн шижин өвчтэй хүмүүс бөөрний дутагдалд 100 хувь ордогийг эмч нар өгүүлж байна. Гэхдээ өвчин тус бүрээс хамаарч 10-20 жилийн дараа бөөрний дутагдалд ордог аж.
1980-аад онд хийсэн судалгаагаар Монголд жилд дунджаар 70-100 хүн бөөрний дутагдалд ордог гэсэн тооцоо гарсан. Одоо энэ тоо нэмэгдсэн нь тодорхой. Тухайлбал, хүн амын дунд чихрийн шижин өвчний тархалт их байгаа аж. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн бөөр хэдэн жилийн дараа гэмтэж, дараа нь зайлшгүй бөөрний дутагдалд ордог байна. Чихрийн шижин өвчтэй хүн зүрх, судаснаас болж цус харвах болон бөөрний дутагдлаар нас бардаг.
Дэлхийн хүн амын жилийн өсөлт 1.6 хувь байхад бөөрний архаг дутагдлынх найман хувь байдаг аж. Бөөрний дутагдалд орж буй хүний тоо дэлхийн хүн амын өсөлтөөс давж буй нь мэргэжилтнүүдийн санааг зовоосоор байна.